• Энэ 7 хоногийн эхний үеэр гэрээгээр хамтран ажилладаг вэбүүдийн тоог нэмэхээр ажиллаж байгаа. Одоогоо Ehlel.com, tsahim.net, Olloo.mn, Gogo,mn, Bolod.mn-үүдтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бидний нэмж хамтран ажиллах санаатай байгаа вэб нь News.mn, Biznetwork.mn гэсэн 2 вэбүүд байгаа.• Ирэх 2-р сарын дугаарт орох байгууллагуудын саналыг авч байгаа. Та бүхэн аль байгууллагын талаар мэдээ мэдээллийг илүү түлхүү авахыг хүсэж байгаа саналаа чөлөөтэй ирүүлээрэй. Одоогоор бидний төлөвлөөд байгаа газрууд бол Жи Мобайл, Skynetcom хэмээх суурин телефон болон интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа
• Бид сэтгүүлд дагалдуулж өгдөг CD-гээ урагшаа хэвлэлтэд явуулсан байгаа.
• Энэ 1-р сарын дугаарын нүүрэнд Монголын Цахилгаан Холбоо ХК-гарахаар болсон байгаа. Гэрээ батлагдаад ажил эхлээд эд дундаа ороод явж байна.
Мөн өнөөдөр болох 2010 оны 1 дүгээр сар 21нд сэтгүүлээ хэвлэлтэд өгсөн сонинтой байна.
• Skytel компанитай шинэчилсэн 2010 оны гэрээ хийгдлээ.
• Өргөө Синема-тай хамтран ажиллах гэрээ хийгдсэн байгаа. Энэ нь манайхаас сэтгүүл захиалсан захиалагч нар маань Өргөө Синема-д үнэгүй кино үзэх эрхтэй болж байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффисын утас болох 70161176 гэсэн дугаар руу залган хүссэн мэдээллээ авах боломжтой юм. Мөн манай зүгээс Өргөө Синема-гийн Box Office-d КТ сэтгүүлийг борлуулах цэг нээгдэхээр болж байгаа юм.
| КТ - Реклам бэлтгэх зөвлөмж | КТ сэтгүүл - Гадаад үгийг орчуулж хэрэглэдэг стандарт |
|---|











Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert