Таны байрлал: Home КТ Сэтгүүл Реклам бэлтгэх зөвлөмж

КТ.мн

КТ - Реклам бэлтгэх зөвлөмж

И-мэйл Хэвлэх PDF
kt_pr_reclam_01
Компьютер Таймс сэтгүүл дээр тавих реклам бэлтгэх зөвлөмж
Уг сэтгүүл нь дараах шинж чанаруудтай:
  1. 60 өнгөт нүүртэй
  2. Сард 1 удаа хэвлэгддэг
  3. Програм хангамж, өгөгдөл бүхий CD дагалддаг
  4. Өндөр чанарын сайн цаасан дээр хэвлэгддэг
  5. А4-ээс ялимгүй жижиг (210*285мм)
Тус сэтгүүл дээр реклам тавих гэрээ хийсэн байгууллагууд рекламаа бэлтгэхдээ дараах зүйлсийг анхаарвал тун сайн.
  1. Уг сэтгүүл нь бүтэн өнгөтөөр гардаг учир аль болох цагаан дэвсгэр өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. (Хэрвээ цагаан бол ямар нэгэн өнгөөр хүрээ өгөхийг санал болгож байна.) Бусад нийтлэлүүд бүгд цагаан дэвсгэртэй байдаг тул реклам нь өөрөө сэтгүүлд хурц өнгө төрх, чимэглэл нэмдэг чухал элемент юм. Маш гоё рекламыг хүмүүс алмайран харах ч тохиолдол бий.
  2. Маш өндөр чанартай хэвлэгддэг тул нарийн детальчилсан элементүүд ашиглавал цэвэр үзэмжтэй сайхан гарч чадна. (Градиент буюу уусалттай өнгө, Нарийн ирмэг бүхий дүрсүүд ашиглах гэх мэт)
  3. Тухайн рекламаа тохиромжтой зураг, дүрслэлээр баяжуулвал зохино. Мэдээж ашиглах зураг, график нь өндөр нягтралтай (250 dpi-аас доошгүй) байх ёстой. Зургаар баяжуулаагүй рекламыг уншигч хүн шууд алгасах магадлал өндөр.
  4. Заримдаа брэндээ сурталчилсан, заримдаа нарийн мэдээлэл өгсөн, заримдаа ерөнхий компаниа амьд гэдгийг сануулсан гэх мэтээр рекламынхаа имидж, зорилгыг өөрчилж байвал зүгээр.
  5. Амьгүй зүйлсийн дүрслэлээс илүү амьтай зүйлийн  зураг хүний анхаарлын татдаг. (Жишээ нь дан компьютерийн фотоноос илүү ардаа хүний зурагтай компьютерийн фото байвал зүгээр гэсэн санаа)
  6. Зурмал эсвэл хийсвэр зургаас илүү фото зураг хүний анхаарлыг татдаг.
  7. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүнийн фото нь моодноос гардаггүй. Эрэгтэй, эмэгтэй хүнийн зураг байлаа гэхэд бүгд эмэгтэй хүнийг түлхүү хардаг. Тэр эмэгтэй нь өвөрмөц байх тусмаа л ЗААВАЛ ОНЦГОЙЛЖ ХАРАХ гэдэг баталгаа нь нэмэгдэнэ. Таны рекламыг хүмүүс харж, ярилцаж л байвал аль алинд маань хэрэгтэй биз дээ!
  8. Хэрвээ танайх реклам тавих байнгын гэрээтэй бол лого, өнгө, байрлал, фото модель, (тэдгээрийн байрлал, өнгө) гэх мэтийн шинжээр бусдаасаа ялгарч, энэ онцлогоо байнга хадгалбал зохимжтой.
  9. Бид нэгэнт батлагдан ирсэн рекламанд өчүүхэн ч засвар оруулах эрх байдаггүй учир та рекламаа дуусгасны дараа заавал бүтэн уншиж хянаж үзнэ үү.
  10. Үг үсгийн алдааг онцгойлон анхаарвал зохино.
  11. Рекламандаа онцгой анхаардаг газрууд 2-оос доошгүй реклам зэрэг бэлтгэж өгөх нь бий. Бид тэндээс нь сонгон тавьж болох юм. (Энэ хэсгийг алгасаж болно. Үүнийг манайд биш гэхэд дотооддоо хэрэглэвэл их зүгээр байдаг.)
  12. Сэтгүүлийн тухайн дугаар бүтэн жилийн турш үнэ цэнээ алдалгүй амьд байдаг. Иймээс зөвхөн цаг зуурын мэдээлэл бүхий сурталчилгааг бодвол удаан хугацааны туршид хүчинтэй байх сурталчилгаа нь үр дүн ихтэй.
Тод хараар бичсэн хэсгийг заавал мөрдөнө үү.
Тод хараар бичээгүй хэсгийг мөрдөх албагүй.
 
Найзууддаа мэдэгдэх үү?

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох

Их тархи   Англи, Хятад, Монгол толь бичиг бүхий 1 сая үгийн сантай электрон толь бичиг
Ярьдаг ном:   Англи хэлийг багачууддаа хялбар аргаар сургацгаая
Худалдан авах газар:   Алтай центр, 2 давхар
Холбоо барих утас:   99095144, 99973655, 91614065